монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Шуурхай:
Үйлчлүүлэгчдийн анхааралд: 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 08.00-16.30 цагийн хооронд ажиллах болсныг мэдэгдэж байна

Төрийн үйлчилгээ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Монгол Улсад орох виз нь гадаадын иргэн тус улсын хилээр нэвтрэх хүртэл 90 хоногийн хугацаанд хүчинтэй байсныг 150 хоног болгон өөрчлөв.
2021/06/07
Монгол Улсад удаан хугацаагаар оршин суух гадаадын иргэн 7 хоногийн дотор холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, ГИХГ-т өөрийн биеэр ирж бүртгүүлдэг байсан заалт хүчингүй болж, гадаадын иргэний зорчих хугацаа, зорилгыг үл харгалзан, тэднийг урьсан иргэн, хуулийн этгээд, байрлуулж буй зочид буудлууд 48 цагийн дотор цахимаар бүртгүүлэх хуулийн зохицуулалт энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлж байна.
2021/06/04
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “гарах-орох” зориулалтын визийг халж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр байнга оршин суугч хоёр болон олон удаагийн визтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрлийн хугацаандаа гараад буцаж ирэх тохиолдолд гарах-орох виз мэдүүлэх шаардлагагүй боллоо
2021/06/03
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгагдсаны дагуу Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих хүсэлтэй гадаадын иргэнд цахим виз олгох үйлчилгээг үзүүлэх бөгөөд хилийн чанадаас цахим виз авах иргэдэд зориулсан https://evisa.mn/ системийг 2021.06.01-ний өдрөөс эхлэн үйлчилгээнд нэвтрүүллээ.
2021/06/02
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.5-т заасны дагуу “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын төсөлд санал авч байна. Журмын төсөлтэй танилцаж, саналаа nomin.ts@immigration.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
2021/06/02
УИХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү.
2021/06/02
УИХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нийт 60 гаруй төрлийн нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгож цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чухал зохицуулалтуудыг хийсэн юм.
2021/06/01
Гадаадын иргэн, харьяатын газраас шинээр томилогдсон албан хаагчдын мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, онцлог, чиг үүргийг таниулах чиглүүлэх сургалтыг 2021 оны 5 сарын 17-ноос 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжид шинээр томилогдсон 10 орчим албан хаагч хамрагдсан бөгөөд өнөөдөр сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр сургалтын батламж гардууллаа.
2021/05/28
Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд нэмэлт, өөрчлөлт орсон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмыг таниулах зорилгоор Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдтай хамтран хуулийн танилцуулга уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран тус улсын иргэдэд хуулийн нэмэлт, өөрчлөлт, онцлог зохицуулалтыг танилцуулж, мэдээлэл өглөө.
2021/05/27
Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулах уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.
2021/05/25