А2-F ангиллаар оршин суух гадаадын иргэн тухайн визийн зөвшөөрлийн дагуу Монгол Улсад нэвтэрнэ. Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор бүртгүүлж, календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрлийн үнэмлэх авна.
Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм.
Санамж: Монгол Улсад ирсэн өдрөөс хойш ажлын 7 хоногийн дотор Гадаадын иргэн, харьяатын газарт бүртгүүлнэ.
Санамж: Монгол Улсад орж ирсэн өдрөөс хойш календарийн 21 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл хүснэ.
Монгол Улсад оршин суух үнэмлэх олгох, сунгах үйлчилгээг ажлын 5 өдөрт, яаралтай үйлчилгээг ажлын 3 өдөрт багтаан гүйцэтгэнэ.
Хураамж: