Тайлант хугацаанд төвд нийт 16, орон нутагт 12 өргөдөл, гомдол ирснээс 19 өргөдөл, гомдол бүрэн шийдвэрлэгдэж, 9 өргөдөл, гомдол хуулийн хугацаанд шийдвэрлэлтийн шатанд явж байна. Хуулийн хугацааг сунгасан болон хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй байна.
Дэлгэрэнгүй ...Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн 12 хоногийн хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газрын 50 гаруй албан хаагч төр засаг, Улсын онцгой комиссын шийдвэрийг ханган, нийслэлийн 6 дүүрэгт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хөл хорионы дэглэм сахиулах үүрэг гүйцэтгэж ажиллалаа. Үүргээ амжилттай гүйцэтгэсэн нийт албан хаагчиддаа талархал илэрхийлье.
Дэлгэрэнгүй ...Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой 1 дүгээр сарын тоон мэдээг танилцуулж байна.
Дэлгэрэнгүй ...Гадаадын иргэн, харьяатаас газраас "COVID-19" вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсад хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй холбоотой дараах хүсэлтийг https://evisa.mn/ цахим сайтаар дамжуулан хүлээн авч байна.
Дэлгэрэнгүй ...Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлийн ирүүлсэн хүсэлтийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Дэлгэрэнгүй ...Нормын хувцас нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй ...Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас улс орны засгийн газар болон эрүүл мэндийн салбарын удирдлагуудад эрүүл мэндийн салбарын ажилтнуудын эрүүл, ахуй, аюулгүй байдалд эрсдэлд учирч болзошгүй байгаа талаар сэрэмжлүүлэг, мэдээллийг гаргасаар байна.
Зөвлөмжийг ЭНД дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй ...Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг буцаах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, он гарсаар 503 иргэнийг эх оронд нь буцаажээ.
Дэлгэрэнгүй ...Тус байгууллагад бүртгэлтэй олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газруудын 2020 оны үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг 2021 оны 2 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд шуудангаар хүлээн авна.
Дэлгэрэнгүй ...