монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Эрх зүйн хөтөч нэвтрүүлэг

Admin 2020/11/10 Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл

Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиийн "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлгийн хүлээн авч үзнэ үү.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой 10 дугаар сарын тоон мэдээ

Admin 2020/11/05 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой 10 дугаар сарын тоон мэдээг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй ...

“Удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагчдын сургалт, зөвлөгөөн” Дархан хотноо зохион байгуулагдаж байна

Admin 2020/10/29 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагчдын сургалт, зөвлөгөөн” өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулж буй тус сургалт, зөвлөгөөнд төв болон боомт, орон нутаг дахь газрын 50 орчим албан хаагч хамрагдаж байна.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн, нэгж байгууллагын анхааралд!

Admin 2020/10/23 Мэдээ, мэдээлэл

Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газрын нэрийг ашиглан “виз гаргана”, “албадан гаргахаас чөлөөлнө”, “давуу байдал олгоно” гэх зэргээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан гэмт үйлдэл цөөнгүй гарч байна. Тухайлбал, тус байгууллагаас 2019 онд чөлөөлөгдсөн иргэн Т, одоо ажиллаж буй ажилтан Б нар нь гадаадын иргэнд давуу байдал олгохоор үгсэн тохиролцсон нь мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл бөгөөд уг ёс зүйгүй үйлдлийг дотоод хяналт шалгалтаар тогтоогоод байна.

Дэлгэрэнгүй ...

Гэмт хэргийн хохирогч болсон 11 улсын 41 гадаадын иргэн байна

Admin 2020/10/13 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэнийг хувийн хэргээр уригч иргэн, аж ахуй нэгж, байгууллага нь гадаадын иргэнийг Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийнх нь хугацаанд нутаг буцаахаас гадна гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлэх талаар зөвлөгөө, мэдээллээр тогтмол хангах үүрэгтэйг сануулж байна.

Дэлгэрэнгүй ...

9 дүгээр сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

Admin 2020/10/09 Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол

Тайлант хугацаанд төвд 56, орон нутагт 27 нийт 83 өргөдөл ирснээс 62 нь шийдвэрлэгдсэн, 21 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Хуулийн хугацааг сунгасан болон хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой 09 дүгээр сарын тоон мэдээ

Admin 2020/10/08 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой 09 дүгээр сарын тоон мэдээг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй ...

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ

Admin 2020/09/30 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан тус байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмад, буурлуудаа өнөөдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, харьяатын газрын орон нутаг дахь газруудын байршил, холбогдох утасны дугаар

Admin 2020/09/29 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын орон нутаг дахь газруудын байршил, холбогдох утасны дугаарыг танилцуулж байна. Тухайн бүсэд харьяалагдах нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэд нь орон нутаг дахь газруудтай холбогдож, хурууны хээ өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй ...

“Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Admin 2020/09/25 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас 7 хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч Х. Соёлцэцэгийг урьж “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ...