Posted in FAQ, Хяналт шалгалт, зөрчил on Sep 09, 2020
Хариулт:
Үгүй. Виз, оршин суух зөвшөөрлийн хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусах тул ямар нэгэн торгуулийн арга хэмжээ авахгүй хилээр гарах боломжтой.
Posted in FAQ, Хяналт шалгалт, зөрчил on Sep 09, 2020
Хариулт:
Монгол Улсын шүүхээр хорих болон хорихоос өөр төрлийн ял шийтгүүлсэн гадаадын иргэнийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйл, Засгийн газрын 2010 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах болон Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацааг тогтоох журам”-ын 3.11-д зааснаар тодорхой хугацаагаар Монгол Улсаас албадан гаргадаг.
Posted in FAQ, Хяналт шалгалт, зөрчил on Sep 09, 2020
Хариулт:
Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчил үйлдсэн, зөрчил үйлдэх үедээ 16 насанд хүрсэн гадаадын иргэнд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр заасан байдаг. Мөн зөрчил үйлдсэн 16-18 насны хүний хувийн байдал, зөрчлийн шинж, зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж Зөрчлийн тухай хуульд заасан тул дээр дурдсан бүх нөхцөл байдлыг нарийн тодруулан шалгаж, шийдвэрлэнэ.
Posted in FAQ, Хяналт шалгалт, зөрчил on Sep 09, 2020
Хариулт:
Энэ тохиолдолд нотариатын байгууллагад хандаж итгэмжлэл хийлгэсний дараа тухайн гадаадын иргэнийг төлөөлөн гаргасан зөрчлийг нь шийдвэрлүүлэх боломжтой.
Posted in FAQ, Хяналт шалгалт, зөрчил on Sep 09, 2020
Хариулт:
Үгүй, визийн хүчинтэй байх хугацааны дотор Монгол Улсад орж ирсэн бол торгох шийтгэл оногдуулахгүй.
Posted in FAQ, Хяналт шалгалт, зөрчил on Sep 09, 2020
Хариулт:
Болохгүй, гагцхүү эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, прокурорын байгууллагын шийдвэрээр гадаадын иргэний улсын хилээр гарах эрхийг түдгэлзүүлдэг.
Posted in FAQ, Хяналт шалгалт, зөрчил on Sep 09, 2020
Хариулт:
Хил орчмын нутаг дэвсгэрт зорчих үнэмлэхтэй гадаадын иргэн хэлэлцээрт дурдсан хил орчмынхоо нутаг дэвсгэрт зорчих үүрэгтэй бөгөөд хэрэв дээрх хил хязгаараас өөр нутаг дэвсгэрт зорчсон тохиолдолд манай байгуулллагын хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д зааснаар торгох шийтгэл оногдуулах эрхтэй.
Posted in FAQ, Хяналт шалгалт, зөрчил on Sep 09, 2020
Хариулт:
Тус байгууллагын чиг үүрэгт үл хамаарах асуудал байх тул харьяа дүүргийнхээ цагдаагийн байгууллагад энэ талаар хандах хэрэгтэй.
Posted in FAQ, Хяналт шалгалт, зөрчил on Sep 09, 2020
Хариулт:
Тухайн гадаадын иргэнийг уригч байгууллага нь урьсан гадаадын иргэнээ тогтоосон хугацааны дотор буцаах эсхүл визийн байх хугацааг нь сунгах үүрэг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулиар хүлээдэг. Иймээс зөвхөн уригдаж ирэх аж ахуйн нэгжийнхээ нэр дээр визээ мэдүүлж, Монгол Улсад зорчих шаардлагатай. Тухайн гадаадын иргэнийг урьсан уригч байгууллагад л торгох шийтгэл оногдуулна.
Posted in Мэдээ, мэдээлэл on Sep 09, 2020
Гадаадын иргэний “T” /хөрөнгө оруулагч/ болон “HG” /хөдөлмөр эрхлэгч/ ангиллын оршин суух зөвшөөрлийн хугацааг цахимаар сунгуулах бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.