Posted in ӨМНӨД БҮС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Nov 30, 2020
Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 24, 2020
Гадаадын иргэн, харьяатын газраас авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын цагийн хуваариа шинэчлэн баталлаа. Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын цаг 08.00 цагт эхэлж, 16.30 цагт дуусахаар өөрчлөлт хийгдээд байна.
Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 23, 2020
Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор “Онлайн туслах” ажиллаж эхэллээ.
Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 16, 2020
Коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны 18 цэгийн байршилыг танилцуулж байна.
Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 14, 2020
Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 12 дугаар тогтоолын дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа бөгөөд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан байгууллагын 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцгийг ажилд ирэхгүй гэрээсээ ажиллах, зайлшгүй шаардлагатай албан хаагчдыг ээлжлэн ажиллуулах, Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт, мэдээллийг www.evisa.mn цахим хуудсаар хүлээн авч, хүсэлтийн хариуг цахим хаяг болон гар утас руу илгээх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 13, 2020
Гамшгаас хамгаалах хуулийн дагуу 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд бүх нийтийн бэлэ байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт, мэдээллийг https://evisa.mn/ цахим хуудсаар хүлээн авч байна. Хүсэлтийн хариуг таны цахим хаяг болон гар утас руу илгээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882 дугаараас лавлана уу.
Posted in Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл on Nov 12, 2020
Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан. Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2 улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр (2020.11.12) зохион байгууллаа.
Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 12, 2020

Posted in ӨМНӨД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Nov 10, 2020
Posted in Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл on Nov 10, 2020
Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиийн "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлгийн хүлээн авч үзнэ үү.