Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 12, 2019
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 150 дугаар тогтоолоор төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг хийхээр шийдвэрлэсэн. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж эхэллээ.
Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 11, 2019
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо. Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад Харилцааны Яам, Гадаадын иргэн, харьяатын газар, бусад төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон юм.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Nov 09, 2019
“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Дорноговь аймаг дахь газрын төв байр болон авто замын боомт дээр зохион байгуулж байгууллагын чиг үүрэг, иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, холбогдох хууль журмын талаар Монгол улсын 70 иргэнд, 5 орны 120 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Nov 08, 2019
Замын-Үүд сумын засаг даргын тамгын газар болон JCI төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулсан "Эерэг Замын-Үүд" төслийн сургалтад 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тус газрын албан хаагчид хамрагдлаа.
Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 08, 2019
Гадаадын иргэн, харьяатын газраас Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Нийтийн албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт” сэдвээр нийт албан хаагчиддаа сургалт зохион байгууллаа.
Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 07, 2019
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах т хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг 11 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д болно.
Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 02, 2019
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.7 буюу ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 3 жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон, Замын-Үүд олон улсын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр зохион байгуулж байна.
Posted in ДОРНОГОВЬ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Nov 01, 2019
Posted in БУЯНТ-УХАА ӨРГӨДӨЛ ГОМДОЛ on Nov 01, 2019
Posted in БУЯНТ-УХАА ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Nov 01, 2019