Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Oct 09, 2019
Замын-Үүд сумын засаг дарга Н.Алдарбаяр баталсан удирдамжийн хүрээнд ерөнхий боловсролын дунд ангийн сурагчдад хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил мэргэжлийн сонголтын талаар мэдээлэл өгч, сонгосон мэргэжлийн ажлын байртай танилцуулах мэдээлэл солилцох, мэргэжлээ зөв сонгоход нь дэмжих ажлын хүрээнд Дорноговь аймаг дахь Гадаадын иргэн, харьяатын газар тус сумын 1,2-р сургуулийн 11 дүгээр ангийн 20 сурагчдад байгууллагын үйл ажиллагаа, үндсэн чиг үүрэг, албан хаагчидад тавигдах шаардлагын талаар мэдээлэл өгч, танилцуулж ажиллалаа.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Oct 08, 2019
Аймгийн эмэгтэйчүүдийн холбооноос 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллагдсан "Илүү сайхан, ирээдүйн төлөө" чуулга уулзалтанд тус газрын мэргэжилтэн Г.Мөнхчимэг, А.Анужин нар оролцлоо
Posted in Мэдээ, мэдээлэл on Oct 08, 2019
Гадаадын иргэн, харьяатын газраас мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт хийлээ. Тодруулбал, Тус байгууллагын даргын баталсан удирдамжийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуй нэгж, байгууллагад 10 сарын 04-06-ны өдрүүдэд хяналт шалгалт хийсэн юм.
Posted in ДОРНОГОВЬ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Oct 05, 2019
Posted in Мэдээ, мэдээлэл on Oct 04, 2019
Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дээшлүүлэх, нөхөрсөг хамт олныг бий болгох зорилгоор спортын төрөл бүрийн тэмцээнийг тогтмол зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаад байгууллагын аварга шалгаруулах ширээний теннис, бадминтоны тэмцээнийг Санхүү, хангалт үйлчилгээний газар зохион байгуулав.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Oct 04, 2019
Виз зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Э.Амарсайхан, Захиргааны ахлах мэргэжилтэн Б.Энхчимэг нар 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллахаар ирсэн АНУ-ын Элчин сайд ноён Майкл Клечески /Micheal S.Klecheski/, Бүс нутгийн аюулгүй байдлын албаны дэд дарга, хууль сахиулах атташе Жеффри Коллинс /Jeffrey Collins/, Бүс нутгийн аюулгүй байдлын ахлах ажилтан П.Даваажаргал, Орчуулагч Ч.Туул нарын Гадаадын иргэн, харьяатын газарт гаргасан хүсэлтийн дагуу уулзалт зохион байгуулж оролцлоо. Мөн уулзалтанд Хилийн 0108 дугаар ангийн хилийн албаны дарга, хошууч Д.Өнөртулга, Хи
Posted in ДОРНОГОВЬ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Oct 04, 2019
2019.10.01
Posted in Мэдээ, мэдээлэл on Oct 04, 2019
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөрийн хүрээнд ХЗДХЯ-аас “Ахмад настан-хэрэглэгч” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газар долоо хоног бүрийн баасан гарагт зохион байгуулдаг “Мэдээллийн цаг”-аараа Хан-Уул дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Нийгмийн халамжийн албаны дарга С.Байгальмааг урьж, нийгмийн халамжийн багц хууль болон ахмад настны халамж үйлчилгээний талаар албан хаагчдад мэдээлэл өглөө.
Posted in Мэдээ, мэдээлэл on Oct 04, 2019
Гадаадын иргэн, харьяатын газрын хамт олон байгууллагын бадминтоны аварга шалгаруулах тэмцээнийг хоёр дахь удаагаа зохион байгуулж байна.
Posted in ӨМНӨД БҮС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Oct 03, 2019