Posted in ХОЙД БҮС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Sep 25, 2019
Posted in Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол on Sep 25, 2019
Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, аж ахуйн нэгж, албан хаагчдаас ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийн бүртгэлийг хөтөлж, удирдлагад танилцуулан, харьяалах нэгжүүдэд шуурхай хүргэж, хяналт тавин ажиллаж байна. Тайлант хугацаанд төвд 41, орон нутагт 24 өргөдөл ирснээс 56 нь шийдвэрлэгдэж, 9 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан, хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.
Posted in ДОРНОГОВЬ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ on Sep 25, 2019
Тус байгууллагад 2019 оны 09 дугаар сарын 25-ны байдлаар өргөдөл, гомдол ирээгүй болно.
Posted in БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Sep 24, 2019
АЛБАН ХААГЧДАД ГУРВАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Posted in Мэдээ, мэдээлэл on Sep 23, 2019
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хан-Уул дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын томоохон ажлуудтай танилцах үеэрээ Гадаадын иргэн харьяатын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа.
Posted in Мэдээ, мэдээлэл on Sep 22, 2019
Баян-Өлгий аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд энэ сарын 20-ны өдөр зохион байгуулагдсан “Хууль сурталчлах өдөрлөг” нэгдсэн арга хэмжээнд Баруун бус дэх газрын Баян-Өлгий аймаг дахь хэлтэс оролцлоо.
Posted in ХОЙД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Sep 20, 2019
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас 09 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн албан хүсэлтийн дагуу 09 дүгээр сарын 20-ны өдөр тус газрын виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Н.Ганболд Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад “Засгийн газрын 145, 146 дугаар тогтоол, Гадаадын иргэдтэй харилцахад анхаарах зарим асуудал” зэрэг сэдвээр сургалт зохион байгуулж ажиллаа.
Posted in ХОЙД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Sep 20, 2019
Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн 01/355 албан бичгийн хүсэлтийн дагуу Европын холбооны Монголын худалдааг дэмжих /TRAM/ төсөл, Гаалийн ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй “Хилийн хяналтын байгууллагын хамтын ажиллагаа” сэдэвт сургалтад 09 сарын 20-ны өдрийн 09 цагт тус газрын 3 албан хаагч хамрагдлаа.
Posted in Мэдээ, мэдээлэл on Sep 19, 2019
Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилготой нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд оролцож, иргэдэд 40 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, үйл ажиллагаагаа танилцуулсан юм.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Sep 19, 2019
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан “Шуудангийн нэгдсэн кодын танилцуулга” сургалтанд тус газрын мэргэжилтэн А.Анужин хамрагдсан болно.