Posted in Мэдээ, мэдээлэл, Өмнөд бүс дэх газар, ӨМНӨД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Sep 05, 2019
Гадаадын иргэн, харьяатын газрын Өмнөд бүс дэх газраас Виз, зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Ц.Түвшинтүшигийн эмчилгээний зардалд зориулж энэ оны 05 дугаар сараас эхлэн “Ц.Түвшинтүшигтээ туслацгаая”-аян өрнүүлсэн билээ. Энэхүү аяны хүрээнд байгууллагын төв болон орон нутаг дахь газрын нийт албан хаагчид нэг өдрийн цалингаа түүний эмчилгээний зардалд хандивлаж, 13.150.000 төгрөг цугларсан юм. Уг хандивыг өнөөдөр Өмнөд бүс дэх газрын дарга Л.Дамдинсүрэн гардуулан өгч, Ц.Түвшинтүшигийн эмчилгээнд нь амжилт хүслээ.
Posted in ӨМНӨД БҮС ӨРГӨДӨЛ ГОМДОЛ on Sep 02, 2019
Posted in ӨМНӨД БҮС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Sep 02, 2019
Posted in БУЯНТ-УХАА ӨРГӨДӨЛ ГОМДОЛ on Sep 02, 2019
Posted in ТАЙЛАН, ТООН МЭДЭЭ on Sep 02, 2019
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРААС 2019 ОНЫ 08 ДУГААР САРД ХЭРЭГЖҮҮЛСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Posted in Мэдээ, мэдээлэл on Sep 02, 2019
Гадаадын иргэн, харьяатын газар албан хаагчдынхаа ажиллах нөхцөл нийгмийн баталгааг хангах, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрт олгох зорилгоор байгууллагынхаа дэргэдэх хүүхдийн цэцэрлэг байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.Тодруулбал, Гадаадын иргэн, харьяатын газрын “Б” байранд үйл ажиллагаа явуулж байсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах төвийн дэргэдэх гадаадын иргэнийг саатуулах байрыг нүүлгэн шилжүүлж, дунд, ахлах, бэлтгэл 3 бүлэгт 75-100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэг болгон өөрчилж, ийнхүү өнөөдөр хүүхэд багачуудаа хүлээн авч байна.
Posted in БУЯНТ-УХАА ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Sep 02, 2019
Posted in БУЯНТ-УХАА ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Sep 02, 2019
Posted in Мэдээ, мэдээлэл on Aug 31, 2019
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Гаалийн шинэчлэл”-ийн хүрээнд Замын-Үүд боомтыг олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн бүтээн байгуулалтын ажил эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулан маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс боомтын үйл ажиллагааг нэг жилийн хугацаагаар түр горимд шилжүүлж байна.
Posted in Мэдээ, мэдээлэл on Aug 30, 2019
Гадаадын иргэн, харьяатын газраас зарим үйлчилгээг цахимжуулж, олон улсын хилийн боомт дээрээс олгодог жуулчин "J", бизнес “B” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох цахим үйлчилгээг өнгөрөгч 5 дугаар сараас нэвтрүүлж эхлэсэн юм. Тэгвэл энэ удаад албан хэргээр “А” ангилал, ерөнхий болон дээд боловсролын байгууллагад суралцах гадаадын иргэний “S” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар хүлээн авахаар боллоо. Уг үйлчилгээ нь 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хэрэгжих юм.