Posted in ХОЙД БҮС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Mar 26, 2019
Posted in ДОРНОГОВЬ ӨРГӨДӨЛ ГОМДОЛ on Mar 26, 2019
Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газарт 2019 оны 03 дугаар сарын 25-ны байдлаар нийт 2 өргөдөл, гомдол, бүртгэгдсэнээс 1 өргөдөл шийдвэрлэгдэж 1 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Өрөгдөл гомдолын мэдээг өмнөх оны мөн үетэй харьцуулсан байдлыг графикаар харуулав.
Posted in ДОРНОГОВЬ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Mar 26, 2019
Posted in ДОРНОГОВЬ ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Mar 26, 2019
Posted in Буянт-Ухаа дахь газар, БУЯНТ-УХАА ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Mar 25, 2019
Posted in ХОЙД БҮС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Mar 25, 2019
Posted in Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол on Mar 25, 2019
Гадаадын иргэн, харьяатын газарт 2019 оны 03 дугаар сард нийт 48, орон нутагт 9 өргөдөл ирснээс 42 нь шийдвэрлэгдэж, 15 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан болон хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 25, 2019
Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь 2019 оны 03-р сарын 23-ны өдөр нийт албан хаагчдын дунд Теннис, Биллиард, Дарцын аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Теннис, Биллиардын тэмцээний эрэгтэй төрөлд Хяналтын улсын байцаагч Т.Хаш-Эрдэнэ, Эмэгтэй төрөлд Мэргэжилтэн Д.Нямсүрэн нар тэргүүн байр, Дарцын тэмцээний эрэгтэй төрөлд Мэргэжилтэн Т.Мягмардорж, Эмэгтэй төрөлд үйлчлэгч С.Энхтайван нар тус тус тэргүүн байр эзэллээ. Амжилттай оролцсон албан хаагчдадаа баяр хүргэж, спортын өндөр амжилт хүсье!
Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 22, 2019
Гадаадын иргэн, харьяатын газраас эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг албан хаагчдад хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор эрүүл мэндийн нээлттэй өдөрлөгийг өнөөдөр зохион байгууллаа.
Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 22, 2019
Гадаадын иргэн, харьяатын газар нь 7 хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэслэгч, доктор, дэд профессор Ц. Минжин уригдаж, “ Байгууллага ба хувь хүний хөгжил” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.