Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 22, 2019
Гадаадын иргэн, харьяатын газар нь 7 хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, дэслэгч, доктор, дэд профессор Ц. Минжин уригдаж, “ Байгууллага ба хувь хүний хөгжил” сэдвээр сонирхолтой лекц уншлаа.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 21, 2019
Эрүүгийн цагдаагийн албаны 85 жилийн ойн хүрээнд Дорноговь аймаг дахь газрын Төмөр зам дахь цагдаагийн газраас 2019 оны 03 дугаар сарын 21-ны өдөр зохион байгуулсан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэхгүй” гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд хууль, хяналтын хамтын ажиллагаа сэдэвт уулзалт зөвлөгөөнд ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газрын дарга П.Тулга оролцлоо.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 21, 2019
Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 399 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохиогоор ажиллах журам”-ын дагуу 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт зарлагдасан 3 удаагийн дууд дохиогоор ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газрын 7 албан хаагч бэлэн байдлыг ханган ажиллаа.
Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 21, 2019
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохиогоор ажиллах дадлага, сургалт хийж, бэлэн байдлыг хангуулах ажлыг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ хүрээнд Гадаадын иргэн, харьяатын газрын нийт ажилтан, албан хаагчид тус дадлага, сургуулилтад хамрагдлаа.
Posted in ХОЙД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 20, 2019
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газраас 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагт байгууллагын гаднах орчин тойрны цэвэрлэгээ хийх албан бичиг ирсэний дагуу хамт олноо зохион байгуулан хуваарьт газраа цэвэрлэж идэвхтэй оролцсон
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 20, 2019
Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газрын үйлчилгээний албан хаагчид 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нийгмийн хариуцлагын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 багийн 135 дугаар байр орчмын цугларсан хогийг цэвэрлэж цэвэр орчинг бүрдүүлэн ажиллажээ. Цаашид энэхүү цэвэрлэгээ үйлчилгээг тогтмолжуулж албан хаагчдыг ажиллуулах ая тухтай орчин байгууллагын удирдлага анхааран ажиллаж байна.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 18, 2019
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жилийн ойг тохиолдуулан эх оронч үзэл суртал, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, харилцааг сайжруулах зорилго бүхий Замын-Үүд сумын аварга шалгаруулах жил бүрийн уламжлалт “Марш Тактик”-ийн тэмцээнд Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь 2019 оны 03-р сарын 16-ны өдөр Хяналтын улсын байцаагч Т.Хаш-Эрдэнэ, Мэргэжилтэн Б.Нямсүрэн нар нь гар бууны төрөлд, Мэргэжилтэн Б.Батдэлгэр, Сүлжээний инженер Д.Хоролсүрэн нар нь автомат бууны төрөлд тус тус амжилттай оролцлоо.
"Монгол эр цэргийн баярын өдөр”, Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн
Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 15, 2019
Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн тамир, спортыг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх, эрүүл мэнд, бие бялдарын өв тэгш байдлыг хангах зорилгоор спортын төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.
Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 14, 2019
Огноо : 2019-03-14
Тендер шалгаруулалтын нэр: Шилэн фасад засвар
Тендер шалгаруулалтын дугаар: ГИХГ/201912004
Гадаадын иргэн, харьяатын газар нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Шилэн фасад засвар -г гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна. Үнийн санал ирүүлэх ажлын зураг , техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно. Үнийн саналыг 2019 оны 03 -р сарын 28 -ны өдрийн 12 цаг 00 минут-с өмнө Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 10-р хороо , Наадамчдын гудам, Б байр, 306 хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг бай
Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 13, 2019
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Эрхэмсэг ноён Дэвид Спрулыг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бээжин хот дахь Канадын Элчин сайдын яамны Визийн Консул ноён Марк Эйхорст болон албаны бусад төлөөлөгчид оролцов.