Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 13, 2019
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд, Эрхэмсэг ноён Дэвид Спрулыг өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бээжин хот дахь Канадын Элчин сайдын яамны Визийн Консул ноён Марк Эйхорст болон албаны бусад төлөөлөгчид оролцов.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 13, 2019
ГИХГ-ын Дорноговь аймаг дахь газар нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр албаны барилга байгууламжийн аюулгүй байдал хангах зориулалтын аналог камерын системийг шинэчлэн хяналтын IP буюу дотоод сүлжээний камерын системийг бүрэн шинэчилж, улмаар байгууллагын объектын ойр орчмыг илүү нягтралтай, шөнийн цагаар хянахад хялбар болголоо.
Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 13, 2019
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын БНТаджикистан Улсын Хилийн менежментийн коллежийн хилийн менежмент, аюулгүй байдлыг хангах байгууллагуудын удирдах, дунд түвшний албан хаагчдад зориулсан сургалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын хяналтын улсын байцаагч П.Бороо хамрагдлаа.
Posted in ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 12, 2019
Хууль зүйн дотоод хэргийн яам, Азийн сан, Хууль Сахиулахын Их Сургууль, Монгол Улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл нарын хамтарсан “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянах шийдвэрлэх ажиллагаа: албан хаагчдыг чадавхижуулах нь” сэдэвт сургалтад Гадаадын иргэн, хартяатын газрын Дорноговь аймаг дахь газрын дарга П.Тулга, виз зөвшөөрлийн ахлах мэргэжилтэн Э.Амарсайхан, мэргэжилтэн Б.Батдэлгэр нар нь 2019 оны 3 дугаар сарын 6,7-ны өдрүүдэд хамрагдаж гэрчилгээ амжилттай гардан авлаа. Энэхүү сургалтын хүрээнд хүн худалдаалах гэмт хэргийн ойлголт, тус гэмт ...
Posted in Төрийн албаны салбар зөвлөл on Mar 11, 2019
ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2019 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ.
Posted in Мэдээ, мэдээлэл on Mar 08, 2019
Тус арга хэмжээнд Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлага, нэгжийн дарга нар оролцсон бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн “Гадаадын иргэн, харьяатын газрын төвийн болон боомт, орон нутаг дахь нийт албан хаагчдын 40 гаруй хувь нь эмэгтэй албан хаагчид байдаг. Бүсгүй хүний хатан ухаанаар ажлын голыг нугалж, байгууллагын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэж, ажлын амжилт, амьдралын сайн сайхныг хүсье. ” хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.
Posted in ХОЙД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Mar 07, 2019
Хууль зүй дотоод хэргийн яам, Хууль сахиулахын Их сургууль, Азийн сангийн хамтран хэрэгжүүлж буй “Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, албан хаагчдыг чадавхжуулах нь” төслийн сургалтад 2019 оны 02 дугаар сарын 27,28-ны өдрүүдэд Хяналтын улсын байцаагч Ж.Цэнд-Аюуш, Мэргэжилтэн Б.Ганзориг, Э.Мөнгөнцэцэг нар, 2019 оны 03 дугаар сарын 05, 06-ны өдрүүдэд Хяналтын улсы байцаагч О.Энхбаатар, О.Мөнхбат, Мэргэжилтэн Р.Батзаяа нар хамрагдсан.
Posted in ӨМНӨД БҮС ӨРГӨДӨЛ ГОМДОЛ on Mar 04, 2019
Posted in ӨМНӨД БҮС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Mar 04, 2019
Posted in ӨМНӨД БҮС ТӨЛӨВЛӨГӨӨ, ТАЙЛАН, ТООН МЭДЭЭЛЭЛ on Mar 04, 2019