монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

  • Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо

    Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 24, 2020

    Гадаадын иргэн, харьяатын газраас авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын гэр бүлдээ зарцуулах цагийг нэмэгдүүлэх зорилгоор ажлын цагийн хуваариа шинэчлэн баталлаа. Тодруулбал, 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажлын цаг 08.00 цагт эхэлж, 16.30 цагт дуусахаар өөрчлөлт хийгдээд байна.

  • ГИХГ-ын “Онлайн туслах” ажиллаж эхэллээ

    Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 23, 2020

    Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор “Онлайн туслах” ажиллаж эхэллээ.

  • For the attention of Temporary Visitors and Foreign Residents in Mongolia

    Posted on Nov 18, 2020

    Due to the nationwide lockdown extended till December 1st, foreign nationals, whose visa or residence permit expires between November 12 and December 01, 2020 can apply for extension via online. We accept your request by the following email address. Please send your documents to visasection@immigration.gov.mn

  • Виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусч буй гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

    Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 18, 2020

    Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 14 хоногоор сунгасантай холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд виз, оршин суух зөвшөөрлийн хугацаа дуусч буй гадаадын иргэдийн холбогдох хүсэлтийг visasection@immigration.gov.mn цахим хаягаар хүлээн авч байна.

  • Коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны 18 цэгийн байршил

    Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 16, 2020

    Коронавируст халдварын түргэвчилсэн оношилгооны 18 цэгийн байршилыг танилцуулж байна.

  • Гадаадын иргэн, харьяатын газар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна

    Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 14, 2020

    Засгийн газрын 178 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын 12 дугаар тогтоолын дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаа бөгөөд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан байгууллагын 0-12 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцгийг ажилд ирэхгүй гэрээсээ ажиллах, зайлшгүй шаардлагатай албан хаагчдыг ээлжлэн ажиллуулах, Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт, мэдээллийг www.evisa.mn цахим хуудсаар хүлээн авч, хүсэлтийн хариуг цахим хаяг болон гар утас руу илгээх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байна.

  • Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдэд зориулсан санамж

    Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 13, 2020

    Гамшгаас хамгаалах хуулийн дагуу 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 16-ны өдрүүдэд бүх нийтийн бэлэ байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсад оршин суугаа гадаадын иргэдийн оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хүсэлт, мэдээллийг https://evisa.mn/ цахим хуудсаар хүлээн авч байна. Хүсэлтийн хариуг таны цахим хаяг болон гар утас руу илгээнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882 дугаараас лавлана уу.

  • БНХАУ-ын 33 иргэнийг албадан гаргалаа (Видео)

    Posted in Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл on Nov 12, 2020

    Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан. Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2 улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр (2020.11.12) зохион байгууллаа.

  • Өнөөдөр БНХАУ-ын 33 иргэнийг албадан гаргалаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on Nov 12, 2020

    Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд энэ оны эхний арван сарын байдлаар Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн 17 улсын 145 иргэнийг албадан гаргасан. Энэ удаад цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан 2 улс дипломат шугамаар хэлэлцэж, тохиролцсоны дагуу БНХАУ-ын 33 иргэнийг Зам-Үүдийн авто замын боомтоор албадан гаргаж, БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх ажиллагааг өнөөдөр (2020.11.12) зохион байгууллаа.

  • COVID-19 халдвараас сэргийлэх зөвлөмж

    Posted in ӨМНӨД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ on Nov 10, 2020