монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

3 дугаар сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

Admin 2021/04/01 Мэдээ, мэдээлэл, Өргөдөл, гомдол

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, аж ахуйн нэгж, албан хаагчдаас ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хуульд нийцсэн шаардлагын дагуу хүлээн авч, шаардлага хангаагүйг буцаасан. Ирүүлсэн өргөдөл, гомдлыг бүртгэлжүүлж, карт нээж, удирдлагад танилцуулан, харьяалах нэгжүүдэд шуурхай хүргэж, хяналт тавин ажиллаж байна. Тайлангийн хугацаанд төвд нийт 33, орон нутагт 9 өргөдөл, гомдол ирснээс 29 өргөдөл, гомдол бүрэн шийдвэрлэгдэж, 13 өргөдөл, гомдол хуулийн хугацаанд шийдвэрлэлтийн шатанд явж байна. Хуулийн хугацааг сунгасан болон хэтрүүлж шийдвэрлэсэн өргөдөл, гомдол байхгүй байна.

Untitled.png 3333.png