монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Албан тушаалаас чөлөөлөгдсөний дараах хязгаарлалт

Admin 2020/09/11 Мэдээ, мэдээлэл

Албан тушаалтан нь албан үүргээс чөлөөлөгдсөнөөс хойш 2 жилийн хугацаанд ашиг сонирхлын зөрчил үүсч болох дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

  • урьд гүйцэтгэж байсан албан үүрэгтэй нь холбоотой байсан аж ахуйн нэгж, байгууллагад ажиллах;
  • ажиллаж байсан байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх;
  • ажиллаж байсан байгууллагын өмнө аливаа хувь хүн, хуулийн этгээдийг төлөөлөх.
  • ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах

/тухайн этгээд албан тушаалд сонгогдож, томилогдохоос өмнө байгуулагдсан буюу сунгагдсан гэрээ, контракт, түүнчлэн нээлттэй тендер шалгаруулалтын дагуу байгуулагдсан, эсхүл жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс бага үнийн дүн бүхий гэрээ, контрактад хамаарахгүй/.

ljj.jpg

Албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээд дээрх хязгаарлалтыг зөрчиж байвал нийтийн албан тушаалтан эрх бүхий албан тушаалтанд нэн даруй мэдэгдэх үүрэгтэйгээс гадна уг этгээдтэй албаны чиг үүргийн дагуу харилцаа тогтоохыг хориглодог.

Албан тушаалтан энэхүү үүргээ биелүүлээгүй бол албан тушаалын цалингийн хэмжээг 3 сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах арга хэмжээ авдаг байна.

/Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиас/