монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт зохион байгуулж байна

Admin 2021/03/18 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын нэгжийн удирдлага, ахлах мэргэжилтнүүдэд шинэчлэн батлагдсан Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль, Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор баталсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын талаар сургалт зохион байгууллаа.

DSC_0008.jpg

Сургалтаар шинэ хуульд нийцүүлж албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалт хийх, албан бичиг боловсруулахад тавигдах шаардлага, стандарт, албан хаагчдаас архивт хүлээлгэн өгөх баримтанд тавигдах шаардлага зэргийг онцлов. Мөн баримт бичиг зохион боловсруулахад нэгжийн удирдлагаас тавих хяналтын талаар мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн юм.

DSC_0010.jpg

Уг сургалт 4 өдөр үргэлжилнэ.