“Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/227 дугаар тушаалаар Гадаадын иргэн, харьяатын газарт бүтцийн өөрчлөлт хийгдсэн. Бүтцийн өөрчлөлтөөр Санхүүгийн хэлтэс нь Санхүү, хангалт үйлчилгээний газар болж Санхүүгийн хэлтсийн дарга Б. Даваажавын ажлын байрны ангилал, зэрэглэл ТЗ-9-өөс ТЗ-10 болон өөрчлөгдсөн. Үүнтэй холбогдуулан Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, Улсын Их Хурлын 2013 оны 13 дугаар тогтоолоор баталсан “ Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 14 дүгээр зүйлийн “а”-д заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн албан зөвлөлөөс ярилцлагын шалгалтыг зохион байгууллаа.
Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 179 дугаар тогтоолоор Б. Даваажавыг Гадаадын иргэн, харьяатын газрын Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар томилов.