Тус газрын албан хаагчид нь байгууллагынхаа гадна өнгө төрхийг сайжруулах зорилгоор 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгууллагын хашаа, хаалга, автомашины граш, зогсоолын тэмдэглэгээ болон гадна талбайн саравч, хогийн савны өнгийг сэргээн будсан.
Мөн тус газрын эрэгтэй албан хаагчид 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр байгууллагын гадаад өнгө үзэмжийг нэмэх мөн ногоон орчинг бүрдүүлэх зорилгоор байгууллагын хашаандаа царгис модны 50 ширхэг суулгацыг нэмж суулгасан болно.