монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Бүртгэлийн цэг уншуулах QR код байршууллаа

Admin 2020/12/08 Ковид, Мэдээ, мэдээлэл

Улсын Онцгой Комиссоос цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх, батлагдсан тохиолдлын хавьтлыг түргэн хугацаанд илрүүлэх зорилгоор qr.119.mn платформыг ашиглалтад оруулсан бөгөөд Гадаадын иргэн, харьяатын газар энэхүү платформоор дамжуулан бүртгэлийн цэгийн QR код үүсгэн, үүдэндээ байршууллаа. IMG_6775.JPG

QR кодыг хэрхэн уншуулах вэ?

• Ebarimt аппликэйшн ороход дотор нэвтрэх хэсгийн өмнөх цонхонд COVID-19 гэсэн цэс харагдана. /Хэрэв COVID-19 цэс харагдахгүй бол appstore, playstore руугаа орж, Ebarimt апп-аа шинэчлэхийг анхаарна уу/

• COVID-19 рүү орвол QR код уншуулах хэсэг гарч ирэхэд тухайн ААН-ийн QR кодыг уншуулна.

• Ийнхүү QR кодыг уншуулснаар тухайн байгууллагад коронавирусийн халдвар гарсан эсэх мэдээлэл утсанд тань очиж, халдвараас сэргийлэх боломж бүрдэх юм.

Та бүхэн байгууллагаар үйлчлүүлэхдээ энэхүү QR кодыг уншуулан, өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалаарай.

qr.png