монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн, нэгж байгууллагын анхааралд!

Admin 2020/10/23 Мэдээ, мэдээлэл

Сүүлийн үед Гадаадын иргэн, харьяатын газрын нэрийг ашиглан “виз гаргана”, “албадан гаргахаас чөлөөлнө”, “давуу байдал олгоно” гэх зэргээр гадаадын иргэн, тэдгээрийг уригч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнээс их хэмжээний мөнгө авахыг завдсан гэмт үйлдэл цөөнгүй гарч байна. Тухайлбал, тус байгууллагаас 2019 онд чөлөөлөгдсөн иргэн Т, одоо ажиллаж буй ажилтан Б нар нь гадаадын иргэнд давуу байдал олгохоор үгсэн тохиролцсон нь мэргэжлийн ёс зүйгүй үйлдэл бөгөөд уг ёс зүйгүй үйлдлийг дотоод хяналт шалгалтаар тогтоогоод байна.

Иймд Монгол Улсад албан болон хувийн хэргээр зорчиж буй гадаадын иргэн, тэдгээрийг уригч иргэн, аж ахуйн, нэгж байгууллага нь Монгол Улсын хууль тогтоомжийг чанд сахин мөрдөж, энэ мэт худал мэдээлэлд автахгүй байж, гэмт үйлдлийн золиос болохгүй байхыг анхааруулж байна.

Цаашид байгууллагын албан хаагчидтай холбоотой авлига, албан тушаалын зөрчлийн талаарх мэдээллийг 7013-3444 дугаарын утсанд мэдээлнэ үү. Мэдээллийн нууцыг чанд хадгална.

ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР

Pink and White Photo Retail Poster (4).jpg