монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Он гарсаар БНХАУ-ын хөдөлмөр эрхлэгч 503 иргэнийг нутаг буцаалаа

Admin 2021/01/25 Мэдээ, мэдээлэл

Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр хязгаарласны улмаас эх орондоо буцах боломжгүй байсан БНХАУ-ын иргэдийг буцаах ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, он гарсаар 503 иргэнийг эх оронд нь буцаажээ. Тодруулбал, Эдгээр иргэд нь Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Улсын онцгой комиссын шийдвэрээр өнгөрөгч оны 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр орж ирсэн бөгөөд тухайн аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа цар тахлын улмаас түр зогссон учир ийнхүү нутаг буцаасан аж.

Тухайн иргэд бүтээн байгуулалтын салбар буюу барилга угсралт, уул уурхай, авто замын салбарын 11 аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөр эрхэлж байгаад аливаа зөрчилд холбогдолгүйгээр хуулийн хугацаанд эх орондоо буцсан талаар Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.

142105955_3599969623456391_4467667835373233863_n.jpg

141704639_412861756469516_3280820511786766799_n.png

140470301_298472134960014_3974565694620164422_n.jpg

142419674_462601851418302_8693362641648047146_n.jpg