монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАЛАА

Admin 2021/02/01 Мэдээ, мэдээлэл, Сонгон шалгаруулалт

Төрийн албаны зөвлөлийн Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөлийн ирүүлсэн хүсэлтийн дагуу Гадаадын иргэн, харьяатын газрын гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.

Сонгон шалгаруулалтын комисс болон ажлын хэсэг тухайн албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцох иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийг 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 09:00-17:00 цагийн хооронд immigration02@csc.gov.mn хаягаар цахимаар хүлээн авна. Бүртгүүлэхээр ирүүлсэн иргэний хүсэлт, холбогдох баримт бичгийн бүрэн болон хүсэлт гаргагч иргэн тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэхийг комисс нягтлан шалгаад бүртгэх эсэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа хэлэлцэн гаргах ба бүртгээгүй бол энэ тухай шалтгааныг хүсэлт гаргагчид мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.