Гадаадын иргэн, харьяатын газрын Дорноговь аймаг дахь газар нь 2018 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын харьяа хилийн цэргийн 0108 дугаар ангид 2018 оны 07 дугаар сарын 01-ны өдөр Засгийн газрын 145, 146 дугаар тогтоолоор батлагдсан "Виз, визийн зөвшөөрөл олгох тухай" шинэчлэгдсэн журмыг хилийн шалган нэвтрүүлэх тасгийн нийт 68 цэргийн албан хаагчдад танилцуулах сургалт зохион байгууллаа.