монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

МЭНДЧИЛГЭЭ

Admin 2020/12/30 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын хамтран ажиллагч байгууллага, иргэд, үйлчлүүлэгч, нийт албан хаагчид та бүхэнд айлчлан ирж буй шинэ оны мэндийг өргөн дэвшүүлье.

Улиран одож буй 2020 он дэлхий нийтийг хамарсан шинэ төрлийн коронавирусийн цар тахлаас ард иргэдээ урьдчилан сэргийлсэн, цар тахалтай тэмцсэн, иргэний үүргээ ухамсарласан хариуцлагатай жил байсан ч бид олон ажлыг санаачлан хэрэгжүүлж, тавьсан зорилтоо хангаж, хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж ажиллалаа.

Байгууллагын үндсэн чиг үүрэг, үйл ажиллагаандаа удирдлага болгон хэрэгжүүлдэг “Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль”-д шаардлагатай нэмэлт, өөрчлөлтийг оруулан Улсын Их Хурлаар батлууллаа. Ийнхүү хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гадаадын иргэний бүртгэл хяналтыг сайжруулах, Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг улам боловсронгуй болгож олон улсын жишигт нийцүүлсэн томоохон алхам болсныг онцлох нь зүйтэй.

Ирж буй 2021 онд хуулийнхаа хэрэгжилтийг бүрэн хангаж, төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж, мэдээллийн технологи, инновацид суурилсан, цахимжсан үйлчилгээг хөгжүүлэх томоохон зорилтыг дэвшүүлээд байна. Бид цаашид хуулийг чанд сахин биелүүлж, төрийн үйлчилгээний нээлттэй байдал, шударга ёсны зарчмыг баримтлан ашиг сонирхлоос ангид, мэргэжлийн ур чадвар, ёс зүйг эрхэмлэн ажиллах болно.

Та бүхэндээ айлчлан буй 2021 ондоо эрүүл энх байж, аз жаргал чинь халгин, амжилт бүтээл тань тэгш дүүрэн байхын ерөөлийг өргөн мэндчилье.

Pink and White Photo Retail Poster (7).png