Дорноговь аймаг Замын-Үүд сумын Соёл спортын ордноос зохион байгуулсан “Монгол бичгийн сайхан бичигтэн шалгаруулах уралдаан”-д 18-аас дээш насны ангилалд тус газрын Ахлах нягтлан бодогч Б.Болормаа болон мэргэжилтэн А.Анужин нар бичвэрээ илгээн оролцсон ба мэргэжилтэн А.Анужин тус уралдаанд амжилттай оролцож “Тэргүүн байр”-нд шалгарсан.