Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 67 дугаар тогтоолоор салбар зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэлээ. Гадаадын иргэн харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөл нь харьяа агентлаг, байгууллагын дэргэдэх салбар зөвлөлөөс 2 дугаар байр эзэлсэн байна.
Цаашид Төрийн албаны зөвлөлөөс 2017 онд дэвшүүлсэн “Хариуцлага-үр дүнгийн жил” зорилтын хүрээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар холбогдох арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.