Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоолоор салбар зөвлөлийн үйл ажиллагааг дүгнэлээ. Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх салбар зөвлөл нь харьяа агентлаг, байгууллагын дэргэдэх салбар зөвлөлөөс 1 дүгээр байр эзэлсэн байна.
Цаашид 2018 онд дэвшүүлсэн “Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хариуцлагын жил”-д төрийн албаны хуулийн хэрэгжилтийг бүрэн хангаж ажиллах, төрийн албан хаагчдын сахилга хариуцлагыг дээшлүүлэх, салбар зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар тодорхой ажил зохион байгуулж ахиц дэвшил гаргаж ажиллах талаарх арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.