монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Түгээмэл асуулт, хариултууд

Admin 2021/01/06 FAQ, Мэдээ, мэдээлэл

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан Мэдээллийн лавлах 1800-1882 дугаарын утсанд ирж буй түгээмэл асуулт, хариултуудыг хүргэж байна.

Өөрөөсөө өөрчлөлтийг эхэл (8).png

  1. Гадаадын иргэн, харьяатын газар ямар цагийн хуваариар ажиллаж байгаа вэ?

    • 08:00-16:30 цагийн хооронд, цайны цаггүйгээр ажиллаж байна. Төлбөр тооцоо хийхээр бол манай төв байрны дэргэдэх Голомт банк 09:00-15:00 цагийн хооронд ажиллаж байна.
  2. Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулахад заавал биечлэн очиж материалаа өгөх үү?

    • Таны баримт бичиг бүрэн тохиолдолд www.evisa.mn сайтаар орж зааврын дагуу сунгалтын хүсэлтээ гаргаж болно.
  3. Оршин суух үнэмлэхний олголт хийгдэж байгаа юу?

    • Оршин суух үнэмлэх хэвлэлтийн компани нь Бүх нийтийн бэлэн байдлын үед ажиллах 15 салбар, байгууллагын жагсаалтад ороогүй тул үнэмлэх хэвлэлт хийгдэхгүй байна. Иймд хөл хорио цуцлагдсаны дараа оршин суух үнэмлэхний олголт хийгдэхийг анхаарна уу.
  4. Оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан гадаадын иргэн сунгалтаа хийлгэх гэсэн боловч хорооноос хаягийн тодорхойлолтоо /мөн бусад баримт бичиг/ авах боломжгүй байгаа бол яах вэ?

    • Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан, хөл хорионоос шалтгаалан сунгалтын материалаа бүрдүүлэх боломжгүй байгаа бол хөл хорио цуцлагдсаны дараа даруй материалаа бүрдүүлэн өгч сунгалтаа хийлгэх боломжтой. Дээрх шалтгааны улмаас оршин суух хугацааг хэтрүүлсэн бол зөрчилд тооцохгүй.
  5. Гадаадаас хүн урих бол урилга болон визийн зөвшөөрөл олгож байгаа юу?

    • Одоогоор олгохгүй байна.
  6. Оршин суух зөвшөөрөлтэй байсан иргэн хасалтаа хийлгэсэн ч буцах байсан хугацаандаа явах боломжгүй болсон бол яах вэ?

    • •Таны хүсэлтийг хянан үзээд, шаардлагатай бол түр ирэгчээр сунгалт хийнэ. Мэдээллийн лавлах 1800-1882 дугаарт хандана уу.
  7. Гадаадын иргэд нутаг буцахаар бол хилийн боомт дээрээс 1 удаа “гарах-орох” зориулалтын виз авах боломжтой юу?

    • Болно. Виз хүсэх тухай компаний албан бичиг, 3,5*4,5 хэмжээтэй 1 хувь цээж зураг /анкет бөглөнө/, визийн хураамж 108000 төгрөг, паспорт, оршин суух үнэмлэхээ эх хувиар нь авч очих шаардлагатай.
  8. Нутаг буцах боломжгүй байгаа түр ирэгч нарын визийн хугацааг хэрхэн сунгуулах вэ?

    • 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл түр ирэгчээр сунгалт хийлгэнэ. Сунгалт хийлгэхдээ 1 хувь цээж зураг, хорооны засаг даргын хаягийн тодорхойлолт авч ирэх. Хөл хорио цуцлагдсаны дараа ирж сунгалтаа хийлгэнэ үү.
  9. Монгол руу ирэх гээд “орох” зориулалтын визээ авсан байсан ч орж ирэх боломжгүй байгаагаас визийн хүчинтэй хугацаа нь дуусчихлаа. Яах вэ?

    • Визийн зөвшөөрөл болон “орох” визийн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд дахин шинээр урих /визийн зөвшөөрөл хүсэх/, шинээр виз авах шаардлагатай.
  10. Нутаг буцах гадаадын иргэн аль хилийн боомтоор гарах боломжтой вэ?

    • Хил нэвтрэлттэй холбоотой асуудал нь манай байгууллагын чиг үүрэг биш тул та холбогдох байгууллагуудад хандана уу.
  11. Танай байгууллага дээр цээж зураг /фото/ авах, хэвлэх үйлчилгээ байдаг уу?

    • Байхгүй.