монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагчдын сургалт, зөвлөгөөн” Дархан хотноо зохион байгуулагдаж байна

Admin 2020/10/29 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын “Удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагчдын сургалт, зөвлөгөөн” өнөөдөр Дархан-Уул аймагт эхэллээ. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран зохион байгуулж буй тус сургалт, зөвлөгөөнд төв болон боомт, орон нутаг дахь газрын 50 орчим албан хаагч хамрагдаж байна.

IMG_6147.JPG

Сургалт, зөвлөгөөний эхний өдөр Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас “ Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчийг олж тогтоох, хамгаалах, туслалцаа үзүүлэх” тухай хамтарсан сургалт болон байгууллагын албан хаагчдын мэдлэг чадавхийг бэхжүүлэх сургалтуудыг зохион байгуулж байна.

DSC_0039.JPG

“Удирдах албан тушаалтан, хяналтын улсын байцаагчдын сургалт, зөвлөгөөн” энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Дархан хотноо үргэлжилнэ.

DSC_0138.JPG