монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Визийн зөвшөөрөл хүсэх гадаадын иргэдийн анхааралд!

Admin 2021/03/11 Ковид, Мэдээ, мэдээлэл

Тусгай үүргийн нислэгээр ирэх гадаадын иргэн, эсвэл улс хоорондын тээвэрлэлт хийж буй жолооч нарт уригч байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь зохих ангиллын “визийн зөвшөөрөл”-ийг Гадаадын иргэн, харьяатын газарт урьдчилан мэдүүлж, зөвшөөрөл гарсны үндсэн дээр хилийн чанад дахь Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газраас тухайн гадаадын иргэн нь “орох” зориулалтын виз авсан байна.

Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэн визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14-өөс доошгүй хоногийн өмнө гаргана. Визийн зөвшөөрлийг Гадаадын иргэн, харьяатын газарт биечлэн ирж мэдүүлэх буюу А, Т, В, О ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой ба ажлын 3-5 хоногт шийдвэрлэгдэнэ.

Визийн зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх материалын жагсаалтыг http://mn.immigration.gov.mn/visa/4 цахим хаягаар авна уу.

Цахимаар визийн зөвшөөрөл мэдүүлэх бол https://evisa.mn/login/?next=/document/ хаягаар хандана уу.