монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Оффшор бүсэд банкны данс эзэмших, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, хуулийн этгээд байгуулахтай холбогдсон хориглолт

Admin 2020/09/02 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Нийтийн албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээд нь албан тушаалтны албан үүрэг гүйцэтгэх хугацаанд - оффшор бүсэд өөрийн нэр дээр банкны данс нээлгэх, - мөнгөн хөрөнгө байршуулах, - хөдлөх, үл хөдлөх хөрөнгө өмчлөх, - хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулахыг хуулиар хориглосон.

Дэлгэрэнгүй ...

Нийтийн албан тушаалтны хандив авахтай холбогдсон зохицуулалт

Admin 2020/08/27 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Төрийн байгууллага, албан тушаалтан нийтийн хэрэгцээнд зориулан иргэн, хуулийн этгээдээс бэлэг, бусад санхүүгийн туслалцааг авах, хүсэхийг хуулиар хориглосон байдаг.

Дэлгэрэнгүй ...

Бэлэг авахтай холбогдсон хязгаарлалт

Admin 2020/08/20 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

“Бэлэг” гэдэгт нийтийн албан тушаалтанд үнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх, үйлчилгээ үзүүлэх болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад хэлбэрийн санхүүгийн үр ашгийг хамааруулдаг.

Дэлгэрэнгүй ...

Төлбөр авахтай холбогдсон хязгаарлалт

Admin 2020/08/11 Авлига, Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар ийнхүү хууль тогтоомжоор болон Засгийн газар, орон нутгийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлбөр авахаар тогтоосон бол нэмэлт төлбөр авахыг хориглодог.

Дэлгэрэнгүй ...

Сурталчилгаатай холбогдсон хязгаарлалт

Admin 2020/07/07 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Албан тушаалтан албан үүрэгт нь хамаарахаас бусад тохиолдолд аливаа зар сурталчилгаанд албаны нэр хүнд, албан тушаалын байдлаа ашиглан оролцохыг хориглодог. Харин энэ хязгаарлалт нь Улсын Их Хурлын гишүүний болон Засгийн газрын гишүүний нийгэмд тустай үйл ажиллагааны сурталчилгаанд оролцоход хамаарахгүй.

Дэлгэрэнгүй ...

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ЗӨВЛӨМЖ

Admin 2020/06/23 Мэдээ, Мэдээ, мэдээлэл, Төрийн албаны салбар зөвлөл

Төрийн албаны зөвлөл төрийн албаны стандартын удирдлагыг хэрэгжүүлэх бүрэн эрхийнхээ дагуу Төрийн албаны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1, 66.1.8, 66.1.9, "Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм"-ийн 3.1.2.г, 3.1.2д, 3.1.5а, 3.1.5.б, 4.5-д заасныг үндэслэн төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, төрийн нийт албан хаагчдад дараах 4 чиглэлээр зөвлөмж хүргүүлж байна

Дэлгэрэнгүй ...

6 дугаар сарын өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

Admin 2020/06/16 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Тайлант хугацаанд төвд нийт 19 орон нутагт 41 өргөдөл ирснээс 49 нь шийдвэрлэгдсэн, 10 өргөдөл, 1 гомдол шийдвэрлэлтийн шатанд байна. 30 хоногоор сунгасан болон хугацаа хэтэрсэн өргөдөл байхгүй байна.

Дэлгэрэнгүй ...

Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолт

Admin 2020/06/16 Авлига, Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Албан тушаалтан “татварын албанд ажил, үйлчилгээ хувиараа эрхэлж байгаа гэж бүртгүүлсэн, жилийн орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 80 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс илүүгүй, эсхүл төмс, хүнсний ногооны тариалан болон ойн аж ахуй, зөгий, загас, амьтан үржүүлэг, сургалт-аялал, сургалтын бусад үйл ажиллагаанаас орлого олохоос” бусад тохиолдолд аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хуулиар хориглосон.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой 05 дугаар сарын тоон мэдээ

Admin 2020/06/04 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай холбоотой 05 дугаар сарын тоон мэдээ

Дэлгэрэнгүй ...

ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНЫ ДАВХАР ЭРХЭЛЖ БОЛОХ АЖИЛ

Admin 2020/06/03 Мэдээ, Мэдээ, мэдээлэл

Давхар ажил эрхлэлт гэдэг нь үндсэн ажлынхаа хажуугаар зохих зөвшөөрөл, гэрээний дагуу болон төрөл бүрийн хэлбэрээр бие даасан өөр байгууллагад мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр цалин хөлс авч ажиллахыг хэлнэ.

Дэлгэрэнгүй ...