ГИХГ-аас 2019 онд хийх хяналт шалгалтын төлөвлөгөөг ЭНД дарж үзнэ үү.
Дэлгэрэнгүй ...Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.5-д зааснаар Монгол Улсад зорчих, албан болон хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэн нь “паспорт болон Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах” үүрэг хүлээдэг.
Дэлгэрэнгүй ...Гадаадын иргэн харьяатын газрын даргын баталсан удирдамжийн дагуу шалгалтын бүрэлдэхүүн Төв аймгийн Жаргалант сумын Нарантолгой гэх газарт байрлах “Тэн Хун” ХХК-ийн алтны уурхайд иргэдийн өргөдөл гомдлын дагуу хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Дэлгэрэнгүй ...Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар холбогдох байгууллагын саналыг үндэслэн гадаадын 15 орны 142 иргэний Монгол Улсаас гарахыг түр түдгэлзүүлэх тухай 94 удаагийн шийдвэрийг гаргасан байна.
Дэлгэрэнгүй ...Албадан гаргасан үндэслэлээр нь авч үзвэл 59 хувь буюу 249 нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан, 20.8 хувь буюу 88 нь оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол Улсаас гарч явахаас зайлсхийсэн, 14.4 хувь буюу 61 нь түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн, 5.6 хувь буюу 24 нь бусад зөрчлүүд эзэлж байна.
Дэлгэрэнгүй ...Гадаадын 67 орны 1298 гадаадын иргэнд 296 сая 704 мянган төгрөгийн торгууль ногдуулж, зөрчлийг шийдвэрлэсэн бөгөөд зөрчлийг бүтцийн хувьд авч үзвэл 49.7 хувь буюу 646 нь визийн хугацаа хэтрүүлсэн, 17.3 хувь буюу 225 нь бүртгэлийн журам зөрчсөн, 7.5 хувь буюу 98 нь паспорт, паспортыг орлох баримт бичиг, Монгол Улсад оршин суух үнэмлэхээ биедээ авч яваагүй, 7 хувь буюу 92 нь оршин суух хаягийн бүртгэл хийлгэх талаар тогтоосон журам зөрчсөн,18.2 хувь буюу 237 нь бусад зөрчлүүд эзэлж байна.
Дэлгэрэнгүй ...Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын 2016 оны эхний хагас жилд хийсэн хяналт, шалгалтын мөрөөр авсан арга хэмжээний талаарх мэдээлэлтэй танилцана уу.
Дэлгэрэнгүй ...