монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Шуурхай:
Үйлчлүүлэгчдийн анхааралд: 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж, 08.00-16.30 цагийн хооронд ажиллах болсныг мэдэгдэж байна

Төрийн үйлчилгээ

МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад зорчигч гадаадын иргэний бүртгэл, мэдээллийг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн Гэрэгэ киоскийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Уг Гэрэгэ Киоскоор дамжуулан байгууллагын үйлчилгээний төлбөр, тэмдэгтийн хураамж, торгууль зэрэг 66 төрлийн төлбөр төлөх боломжтой болж байна.
2021/05/17
Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, шинэ мэдээ, мэдээллээр хангах зорилгоор долоо хоног бүрийн Баасан гарагт “ Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар судлаач багш, доктор Ж.Жаргалыг урьж “Монгол Улсын гадаад бодлого, дипломат харилцааны зарим асуудлууд” сэдвээр албан хаагчдад шинэ мэдээлэл өглөө.
2021/05/14
Гадаадын иргэн, харьяатын газар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Кэй Жи Би Тэгбэ хүргэлтийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын иргэний баримт бичгийг баталгаат шуудангаар хүргэхээр боллоо. Тодруулбал, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийн дагуу гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргэх боломжтой болж байна.
2021/05/11
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяртай ярилцлаа.
2021/05/06
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Bloomberg телевизийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт оролцож Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
2021/05/05
Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Улаанбаатар хотод оршин сууж буй гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дархлаажуулалтын цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах боломжтой. Харин хөдөө, орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг тавдугаар сарын 20-оос эхлэн вакцинд хамруулна.
2021/05/04
Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар хотод байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах юм.
2021/04/30
Улсын Их Хурлаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсантай холбогдуулан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй хугацааг тогтоох журам” болон “Тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээ”- г хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Та бүхэн журмын төслүүдтэй танилцаж саналаа juram@mojha.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
2021/04/27
Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтын давтан тунгаа өнөөдөр хийлгэлээ. Тус дархлаажуулалтын нэгдүгээр тунд 100 алба хаагч хамрагдсан бол хоёрдугаар тунд 103 алба хаагч хамрагдаж, төвийн албан хаагчид дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаад байна.
2021/04/25
Гадаадын иргэн, харьяатын газраас 2021 онд баталсан “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж түвшин ахиулах, ярианы болон бичгийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор англи хэлний анхан болон дунд шатны сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж эхэллээ.
2021/04/23