монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Улсаас гадаад Улсад суугаа Элчин сайдын яам, Дипломат төлөөлөгчийн газрын албан хаагчдад сургалт зохион байгууллаа

Admin 2021/07/29 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар, Гадаад харилцааны яам хамтран нэмэлт өөрчлөлт орсон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон тус хуулийг дагаж шинэчлэн батлагдсан холбогдох журмуудыг таниулах цахим сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ...

ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр Консулын XXI зөвлөлдөх уулзалтад оролцлоо

Admin 2021/07/28 Мэдээ, мэдээлэл

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын Консулын XXI зөвлөлдөх уулзалт 2021 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Зөвлөлдөх уулзалтын Монголын талын төлөөлөгчдийг Гадаад харилцааны яамны Консулын захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Болд, Хятадын талын төлөөлөгчдийг БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Цү Аймин нар тэргүүлж, Гадаадын иргэн, харъяатын газрын дарга Н.Ууганбаяр, Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл болон Монгол Улсаас БНХАУ-д суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн, консулын ажилтнууд оролцсон юм.

Дэлгэрэнгүй ...

Төв болон Агаарын замын боомт хариуцсан газрын албан хаагчид сургалтад хамрагдлаа

Admin 2021/07/23 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй хугацааг тогтоох журам” болон “Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ”-нд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг шинэчлэн баталсан юм. Үүнтэй холбогдуулан шинэчлэн батлагдсан дээрх журмуудыг төв болон орон нутаг дахь нэгжийн албан хаагчдад таниулах, нэгдсэн мэдээлэл олгох, мэргэшил арга зүйн зөвлөмжөөр хангах сургалтыг өнөөдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ...

Зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн түгээмэл асуулт, хариулт

Admin 2021/07/20 Мэдээ, мэдээлэл

Зөвлөгөө, мэдээллийн 1800-1882 дугаарын утсаар иргэдээс ирүүлсэн түгээмэл асуултад хариулж байна.

Дэлгэрэнгүй ...

“Гадаадын иргэн, харьяатын албаны түүхэн товчоон” номын цахим нээлт боллоо

Admin 2021/07/09 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Гадаадын иргэн, харьяатын албаны түүхэн товчоон” номын цахим нээлт өнөөдөр боллоо.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэдэд 9 бүлэг бүхий 64 ангиллын виз олгоно

Admin 2021/07/08 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны долдугаар сарын 7-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Монгол Улсын виз олгох журам”-ын төслийг хэлэлцэж, шинэчлэн баталлаа.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэнд бүртгэлийн дугаарыг олгож эхэллээ

Admin 2021/07/05 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын хилээр орж ирсэн гадаадын иргэнд 13 орон бүхий бүртгэлийн дугаар олгох програм хангамж /RNSF/-ийг хөгжүүлэн, 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаанд нэвтрүүлж, Монгол Улсад байгаа гадаадын иргэнд бүртгэлийн дугаарыг олгож эхэллээ. Энэ програмыг төрийн бүх байгууллага болон хувийн хэвшил (банк, зочид буудал, оператор компани гэх мэт)-ийн байгууллагууд ашиглах боломжтой бөгөөд програм үйлчилгээнд нэвтэрснээр гадаадын иргэнийг таних, баталгаажуулах, цахимаар үйлчилгээ үзүүлэх боломж нэмэгдэж, гадаадын иргэний бүртгэл, хяналт сайжирна.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэн, харьяатын газрын үйлчилгээний хураамж төлөх Гэрэгэ киоск 5 хэлний сонголттой боллоо

Admin 2021/06/23 Мэдээ, мэдээлэл

Гэрэгэ Киоскоор дамжуулан Гадаадын иргэн, харьяатын газрын нийт 6 бүлэг 66 төрлийн үйлчилгээний хураамж төлөх боломжтой бөгөөд эдгээр үйлчилгээг авахад Монгол, Англи, Солонгос, Хятад, Орос зэрэг 5 хэлний сонголттой боллоо.

Дэлгэрэнгүй ...

“Төрийн албаны өдөр” тохиож байна

Admin 2021/06/23 Мэдээ, мэдээлэл

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 23-ныг “Төрийн албаны өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн юм. Монгол Улсын төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа нийт албан хаагчиддаа "Төрийн албаны өдөр”-ийн мэнд хүргэе.

Дэлгэрэнгүй ...

Визийн хүчинтэй хугацааг уртасгалаа

Admin 2021/06/07 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад орох виз нь гадаадын иргэн тус улсын хилээр нэвтрэх хүртэл 90 хоногийн хугацаанд хүчинтэй байсныг 150 хоног болгон өөрчлөв.

Дэлгэрэнгүй ...