монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

БНСВУ-ын Элчин сайдын яамтай уулзалт зохион байгууллаа

Admin 2021/05/27 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд нэмэлт, өөрчлөлт орсон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмыг таниулах зорилгоор Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдтай хамтран хуулийн танилцуулга уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран тус улсын иргэдэд хуулийн нэмэлт, өөрчлөлт, онцлог зохицуулалтыг танилцуулж, мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй ...

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулах уулзалт зохион байгууллаа

Admin 2021/05/25 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулах уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй ...

ГИХГ-ЫН ДАРГА Н.УУГАНБАЯР МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

Admin 2021/05/21 Мэдээ, мэдээлэл

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтын монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, казахстаны талыг тус улсын ГХЯ-ны Консулын албаны дарга Акатаев Бауыржан Рымканович нар тус тус тэргүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Элчин сайд Л.Баттулга, Элчин сайд Жалгас Адылбаев нараас гадна ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр болон ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Дэлгэрэнгүй ...

Н.Ууганбаяр: "Гэрэгэ киоск" систем ашиглан Гадаадын иргэн, харьяатын байгууллагын 66 төрлийн үйлчилгээний төлбөр төлөх боломжтой боллоо

Admin 2021/05/19 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярын өдөр тутмын "Өдрийн сонин"-д нийтлэгдсэн ярилцлагыг бүрэн эхээр хүргэж байна.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга уулзалт боллоо

Admin 2021/05/19 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын Их хурлын 2020 оны 12 сарын 31 өдрийн хуралдаанаар батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд 60 гаруй төрлийн нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд шинэчлэн батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг таниулах зорилгоор Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдуудтай хамтран хуулийн танилцуулга уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр тус арга хэмжээг БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж, хуулийн нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар танилцууллаа.

Дэлгэрэнгүй ...

ГИХГ-ын үйлчилгээний төлбөрийг “Гэрэгэ Киоск”-оор төлнө

Admin 2021/05/17 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад зорчигч гадаадын иргэний бүртгэл, мэдээллийг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн Гэрэгэ киоскийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Уг Гэрэгэ Киоскоор дамжуулан байгууллагын үйлчилгээний төлбөр, тэмдэгтийн хураамж, торгууль зэрэг 66 төрлийн төлбөр төлөх боломжтой болж байна.

Дэлгэрэнгүй ...

“Монгол Улсын гадаад бодлого, дипломат харилцааны зарим асуудлууд” сэдвээр сургалт зохион байгууллаа

Admin 2021/05/14 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, шинэ мэдээ, мэдээллээр хангах зорилгоор долоо хоног бүрийн Баасан гарагт “ Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар судлаач багш, доктор Ж.Жаргалыг урьж “Монгол Улсын гадаад бодлого, дипломат харилцааны зарим асуудлууд” сэдвээр албан хаагчдад шинэ мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо

Admin 2021/05/11 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Кэй Жи Би Тэгбэ хүргэлтийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын иргэний баримт бичгийг баталгаат шуудангаар хүргэхээр боллоо. Тодруулбал, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийн дагуу гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргэх боломжтой болж байна.

Дэлгэрэнгүй ...

Н.УУГАНБАЯР: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНД СУРТЛЫГ АРИЛГАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГАА БҮРЭН ЦАХИМЖУУЛНА

Admin 2021/05/06 Мэдээ, мэдээлэл

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяртай ярилцлаа.

Дэлгэрэнгүй ...

Bloomberg телевиз “Ярилцах цаг” нэвтрүүлэг

Admin 2021/05/05 Видео мэдээ, Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр Bloomberg телевизийн “Ярилцах цаг” нэвтрүүлэгт оролцож Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй ...