монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг энэ сарын 20-ноос вакцинжуулна

Admin 2021/05/04 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Улаанбаатар хотод оршин сууж буй гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дархлаажуулалтын цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах боломжтой. Харин хөдөө, орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг тавдугаар сарын 20-оос эхлэн вакцинд хамруулна.

Дэлгэрэнгүй ...

Гадаадын иргэдийг вакцинд хамруулж эхэллээ

Admin 2021/04/30 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтад сайн дурын үндсэн дээр хамруулж эхлээд байгаа бөгөөд эхний ээлжинд Улаанбаатар хотод байгаа гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах юм.

Дэлгэрэнгүй ...

Журмын төсөлд санал авч байна

Admin 2021/04/27 Мэдээ, мэдээлэл

Улсын Их Хурлаас Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсантай холбогдуулан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам”, “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргах, албадан гаргахаас чөлөөлөх болон Монгол Улсад дахин оруулахгүй хугацааг тогтоох журам” болон “Тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээ”- г хуульд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, батлуулахаар ажиллаж байна. Та бүхэн журмын төслүүдтэй танилцаж саналаа juram@mojha.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

Дэлгэрэнгүй ...

Дархлаажуулалтын давтан тунгаа хийлгэлээ

Admin 2021/04/25 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын албан хаагчид Ковид-19 халдварын эсрэг дархлаажуулалтын давтан тунгаа өнөөдөр хийлгэлээ. Тус дархлаажуулалтын нэгдүгээр тунд 100 алба хаагч хамрагдсан бол хоёрдугаар тунд 103 алба хаагч хамрагдаж, төвийн албан хаагчид дархлаажуулалтдаа бүрэн хамрагдаад байна.

Дэлгэрэнгүй ...

Албан хаагчдыг англи хэлний анхан болон дунд шатны сургалтад хамруулж байна

Admin 2021/04/23 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас 2021 онд баталсан “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж түвшин ахиулах, ярианы болон бичгийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор англи хэлний анхан болон дунд шатны сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж эхэллээ.

Дэлгэрэнгүй ...

Зөвлөгөө мэдээллийн төвийн лавлах 1800-1882 ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж байна

Admin 2021/04/21 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын Зөвлөгөө мэдээллийн төвийн лавлах 1800-1882 утас нь ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд ажиллаж, үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээллийг тогтмол өгч байгаа билээ. Гэвч бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор лавлах төвийн ачаалал нэмэгдэж өдөрт дунджаар 400-500 иргэн хандалт хийж, давхар орж ирсэн дуудлагууд хүлээлгийн горимд шилжилгүй тасрах тохиолдлууд гарч байна.

Дэлгэрэнгүй ...

Ирэх тавдугаар сард үйлдэгдэх олон улсын нислэгийн хуваарь

Admin 2021/04/20 Мэдээ, мэдээлэл

Ирэх тавдугаар сард үйлдэгдэх олон улсын нислэгийн хуваарийг танилцуулж байна.

Дэлгэрэнгүй ...

Уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын анхааралд

Admin 2021/04/15 Мэдээ, мэдээлэл

Зарим уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь мессеж илгээх боломжгүй дугаар ирүүлэх, харилцах утасны дугаараа буруу тэмдэглэсэн зэргээс үүдэн код очихгүй байх, уригдаж буй гадаадын иргэн виз авах хугацаа алдах, удаашрах нөхцөл байдал үүсч байна. Иймд уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь виз зөвшөөрлийн хариу хүлээн авах гар утасны дугаар, албан ёсны цахим шуудангийн хаягаа нягтлан ирүүлэхийг зөвлөж байна.

Дэлгэрэнгүй ...

Виз, оршин суух зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

Admin 2021/04/12 Мэдээ, мэдээлэл

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан энэ сарын 10-25-ны өдрийн 06.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Энэ хугацаанд Гадаадын иргэн, харьяатын газраас үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад дараах үйлчилгээг цахимаар үзүүлж байна.

Дэлгэрэнгүй ...

Гадаадаас ажиллах хүч уригч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд!

Admin 2021/04/08 Мэдээ, мэдээлэл

Гадаадаас ажиллах хүч уригч аж ахуйн нэгж, байгууллагуудын анхааралд!

Дэлгэрэнгүй ...