монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

  • ГАДААДЫН ИРГЭН ХАРЬЯАТЫН ГАЗАРТ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН МЭДЭЭ

    Posted in Өргөдөл, гомдол on Apr 10, 2016

    Тус байгууллагад 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл нийт 169 өргөдөл хүлээн авч, бүртгэлжүүлэн, харьяалах газар, хэлтэст нь шилжүүлснээс 56 өргөдөл шийдвэрлэлтийн шатандаа явж байна.

    Үүнд:

    • Ерөнхий газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллага, албан хаагчдаас 125
    • Орон нутаг дахь газруудаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллага албан хаагчдаас 44

    Мөн Засгийн газрын 11-11 төвөөр дамжин иргэдээс өргөдөл, гомдол, санал, мэдээлэл авах хүсэлт 3 ирсэнийг холбогдох газар, хэлтэст дамжуулан хариулт өгч ажиллалаа.

  • АЛБАН ХААГЧИД “АЖЛЫН БАЙРНЫ ТОДОРХОЙЛОЛТ БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

    Posted in Төрийн албаны салбар зөвлөл on Apr 04, 2016

    Төрийн албаны зөвлөлийн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дэргэдэх салбар зөвлөлийн захиалгаар Удирдлагын ухааны магистр Х.Шаандар 3 дугаар сарын 25-ны өдөр албан хаагчдад “Ажлын байрны тодорхойлолт боловсруулах арга зүй” сэдвээр хичээл заав.

  • “E-ИММИГРЭЙШН” ТӨСЛИЙН ТУХАЙ

    Posted in ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР on Feb 16, 2016

    Нэг.Төслийн зорилго

    Гадаадын иргэн, харьяатын газарт БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны  байгууллага “КОЙКА”-ийн буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжиж буй “E- иммигрэйшн” төслийн үндсэн зорилго нь Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлэх боомтын бүртгэлийн үйл ажиллагаанд  орчин үеийн өндөр хурдтай техник, технологийг нэвтрүүлэн, хувь хүний биометрик мэдээлэл агуулсан мэдээллийн санг ашиглан хилийн шалган, нэвтрүүлэх хяналтыг шуурхай болгон сайжруулна. Ингэснээр Монгол Улсын хилийн шалган, нэвтрүүлэх боомтын бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх юм.

    Н