монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

  • Эрхзүйн хөтөч нэвтрүүлэг /2021.05 .31/

    Posted in Мэдээ, мэдээлэл on Jun 02, 2021

    УИХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зургадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Хуулийн нэмэлт өөрчлөлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг "Эрх зүйн хөтөч" нэвтрүүлгээс хүлээн авч үзнэ үү.

  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ

    Posted in Мэдээ, мэдээлэл on Jun 01, 2021

    УИХ-ын 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн нэгдсэн чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нийт 60 гаруй төрлийн нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын визийн талаарх зохицуулалтыг боловсронгуй болгож цахим виз олгох, визийн төвийг ажиллуулах, визийн хүчинтэй хугацааг уртасгах, зарим зориулалтын визийг халах зэрэг Монгол Улсын визийг олон улсын жишигт нийцүүлэх чухал зохицуулалтуудыг хийсэн юм.

  • Шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалтад хамрууллаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 28, 2021

    Гадаадын иргэн, харьяатын газраас шинээр томилогдсон албан хаагчдын мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, онцлог, чиг үүргийг таниулах чиглүүлэх сургалтыг 2021 оны 5 сарын 17-ноос 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжид шинээр томилогдсон 10 орчим албан хаагч хамрагдсан бөгөөд өнөөдөр сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр сургалтын батламж гардууллаа.

  • БНСВУ-ын Элчин сайдын яамтай уулзалт зохион байгууллаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 27, 2021

    Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд нэмэлт, өөрчлөлт орсон Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмыг таниулах зорилгоор Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдтай хамтран хуулийн танилцуулга уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран тус улсын иргэдэд хуулийн нэмэлт, өөрчлөлт, онцлог зохицуулалтыг танилцуулж, мэдээлэл өглөө.

  • БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулах уулзалт зохион байгууллаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 25, 2021

    Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулах уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

  • ГИХГ-ЫН ДАРГА Н.УУГАНБАЯР МОНГОЛ УЛС, БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН X ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 21, 2021

    Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын ГХЯ хоорондын Консулын X зөвлөлдөх уулзалтыг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулав. Энэ удаагийн уулзалтын монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, казахстаны талыг тус улсын ГХЯ-ны Консулын албаны дарга Акатаев Бауыржан Рымканович нар тус тус тэргүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Элчин сайд Л.Баттулга, Элчин сайд Жалгас Адылбаев нараас гадна ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр болон ХЗДХЯ, ЗТХЯ, ЦЕГ-ын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

  • Н.Ууганбаяр: "Гэрэгэ киоск" систем ашиглан Гадаадын иргэн, харьяатын байгууллагын 66 төрлийн үйлчилгээний төлбөр төлөх боломжтой боллоо

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 19, 2021

    Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаярын өдөр тутмын "Өдрийн сонин"-д нийтлэгдсэн ярилцлагыг бүрэн эхээр хүргэж байна.

  • Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн танилцуулга уулзалт боллоо

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 19, 2021

    Монгол Улсын Их хурлын 2020 оны 12 сарын 31 өдрийн хуралдаанаар батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд 60 гаруй төрлийн нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд хуулийн нэмэлт, өөрчлөлт ирэх зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх юм. Үүнтэй холбогдуулан Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдэд шинэчлэн батлагдсан Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг таниулах зорилгоор Монгол Улсад суугаа гадаад улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яамдуудтай хамтран хуулийн танилцуулга уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тэгвэл өнөөдөр тус арга хэмжээг БНХАУ-ын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулж, хуулийн нэмэлт өөрчлөлт, онцлог зохицуулалт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлын талаар танилцууллаа.

  • ГИХГ-ын үйлчилгээний төлбөрийг “Гэрэгэ Киоск”-оор төлнө

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 17, 2021

    Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсад зорчигч гадаадын иргэний бүртгэл, мэдээллийг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн Гэрэгэ киоскийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Уг Гэрэгэ Киоскоор дамжуулан байгууллагын үйлчилгээний төлбөр, тэмдэгтийн хураамж, торгууль зэрэг 66 төрлийн төлбөр төлөх боломжтой болж байна.

  • “Монгол Улсын гадаад бодлого, дипломат харилцааны зарим асуудлууд” сэдвээр сургалт зохион байгууллаа

    Posted in Мэдээ, мэдээлэл on May 14, 2021

    Гадаадын иргэн, харьяатын газраас албан хаагчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэх, шинэ мэдээ, мэдээллээр хангах зорилгоор долоо хоног бүрийн Баасан гарагт “ Мэдээллийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар судлаач багш, доктор Ж.Жаргалыг урьж “Монгол Улсын гадаад бодлого, дипломат харилцааны зарим асуудлууд” сэдвээр албан хаагчдад шинэ мэдээлэл өглөө.