монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Албан хаагчдыг англи хэлний анхан болон дунд шатны сургалтад хамруулж байна

Admin 2021/04/23 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас 2021 онд баталсан “Төрийн албан хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн хүрээнд албан хаагчдын гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлж түвшин ахиулах, ярианы болон бичгийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор англи хэлний анхан болон дунд шатны сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж эхэллээ.

DSC_0005.JPG

Сургалтад төв болон орон нутаг дахь нэгжийн 110 албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд мэргэжлийн өндөр ур чадвартай гадаад багш нар хичээл зааж байна. Сургалт энэ сарын 21-ээс 5 дугаар сарын 31 хүртэл үргэлжилнэ.

DSC_0009.JPG