монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Боомт, орон нутгийн албан хаагчидтай цахим уулзалт хийв

Admin 2021/03/17 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр боомт, орон нутгийн албан хаагчидтай өнөөдөр цахим уулзалт хийж, тодорхой үүрэг чиглэл өглөө. Тодруулбал, Үр дүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэхдээ хүнд сурталгүй, шуурхай ажиллах шаардлага байгааг онцолж, нийт албан хаагчид сахилга хариуцлагаа дээшлүүлж, идэвх санаачлагатай ажиллахыг чухалчиллаа.

viber_image_2021-03-17_15-40-56.jpg

Мөн “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон Засгийн газрын Үйл ажиллагааны 2020-2024 оны хөтөлбөрт гадаад харилцааны чиглэлээр тусгагдсан зорилтууд, ХЗДХЯ, ГИХГ-ын 2020-2024 оны Стратеги төлөвлөгөөнд заагдсан ажил, арга хэмжээнүүдийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарах, Шинэ Засгийн газрын эхний 100 хоногт хийх ажлыг оновчтой гаргах талаар чиглэл өгсөн юм.

viber_image_2021-03-17_15-40-57.jpg

Уулзалтын төгсгөлд цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед нийт хамт олон халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, эрүүл мэнд, дархлаагаа дэмжин эрч хүчтэй ажиллахыг сануулж, ажилд нь амжилт хүслээ.