монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

“Гадаадын иргэн, харьяатын албаны түүхэн товчоон” номын цахим нээлт боллоо

Admin 2021/07/09 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газрын 20 жилийн ойд зориулан бүтээсэн “Гадаадын иргэн, харьяатын албаны түүхэн товчоон” номын цахим нээлт өнөөдөр боллоо.

DSC_0275.jpg

Уг бүтээлд байгууллагын орчин цагийн хөгжлийн талаарх түүхэн замнал, Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын түвшинд хүргэх, боловсон хүчнээр бэхжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, гаргаж байсан шийдвэр болон ахмад албан хаагчдын дурсамж, дурдатгалууд багтсан байна.

Тус номын зохиогчоор Монгол Улсын гавьяат хуульч, цагдаагийн хурандаа, Гадаадын иргэн, харьяатын даргаар ажиллаж байсан Д.Мөрөн, номын зөвлөхөөр байгууллагын анхны дарга Ц.Буянбадрах ажилласан байна. Ийнхүү Гадаадын иргэн, харьяатын газрын 20 жилийн түүх хамтын бүтээл болон мэндэллээ.