монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гадаадын иргэнд хилийн боомт дээрээс виз хүсэхэд ямар баримт бичиг шаардагдах вэ?

Admin 2020/09/10 FAQ, Хилийн боомтууд

Хариулт:

Монгол Улсын Дипломат Төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсаас ирэх гадаадын иргэнд визийн зөвшөөрөл хүсэх тохиолдолд уригч нь хилийн боомт дээр виз олгуулах хүсэлтээ тухайн гадаадын иргэнийг Монгол Улсад ирэхээс 14 хоногийн өмнө гаргана.

  1. Байгууллагын албан бичиг /тухайн гадаадын иргэн Монгол Улсад ирэх болон байх хугацааг тодорхой бичих/
  2. Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа эрхэлдэг бол гэрчилгээ тэдгээрийн хуулбарын хамт /урьд нь бүртгүүлж байгаагүй бол/
  3. Паспортын хуулбар /хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй/
  4. Тэмдэгтийн хураамж 1000 төгрөг /нэг хүн/ Гадаадын иргэн, харьяатын газрын Голомт банкны 1320000052 дугаарын дансанд

Шаардлагатай тохиолдолд нэмэлт бичиг баримт авчрах

Санамж: Хүсэлтээ цахимаар гаргана /ГИХГ-ын вэб сайтруу орж, баруун дээд буланд цахим виз цонх/