монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад бэлдэж байна.

Admin 2019/05/07 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга ажиллагаанд төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага, албад,мэргэжлийн анги, ард иргэдийг сургаж дадлагажуулах зорилгоор Замын-Үүд суманд зохион байгуулагдаж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилтад Гадаадын иргэн, харьяатын газрын 12 албан хаагч иж бүрэн аранз буюу хээрийн агсамж бэлдэж, бэлтгэл сургалт хийж байна.

Бүх шатны нутгийн захиргааны байгууллага, гамшгаас хамгаалах орон нутгийн албад, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллага, төрийн бус байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, удирдах бүрэлдэхүүний харилцан ажиллагааг сайжруулах зорилготойгоор зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус сумын удирдах бүрэлдэхүүнээс өгөгдсөн цагийн байдлын дагуу дадлага сургуулилт үргэлжилж байна.

IMG_4586.jpg

IMG_4596.jpg