монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ХУУЛЬ БУС ЭРГЭЛТТЭЙ ТЭМЦЭХ ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Admin 2019/12/02 БУЯНТ-УХАА МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх нэгдүгээр шатны төлөвлөгөөний иргэдийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийг суртачилах ажлыг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Сургалтанд Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын албан хаагч Б.Эрхэсбаатар тус газрын 16 албан хаагчид мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, хар тамхины гарал үүсэл, хэрэглэж буй арга, хэрэглэсэн хүнд илрэх нийтлэг шинж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол Улс дахь өнөөгийн нөхцөл байдал, авч буй арга хэмжээний талаар мэдээлэл хүргэж албан хаагчдын сонирхсон асуултад хариулав.

Untitled-2.jpg

Untitled-3.jpg