монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулах уулзалт зохион байгууллаа

Admin 2021/05/25 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулах уулзалт, зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.

006A1936.jpg

Уулзалт, зөвлөгөөнд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Дашдэмбэрэл, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ким Тае Вон, Монгол Улсад оршин суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн захирал Пак Ху Сон болон тус улсаас Монгол Улсад оршин суугаа хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, иргэдийн төлөөлөл оролцсон юм. 006A1938.jpg ГИХГ-ын дарга Н.Ууганбаяр арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлт болон тус газрын үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй цахим үйлчилгээнүүд нь Монгол Улсад зорчих гадаадын иргэдэд виз мэдүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж, үйлчилгээ авахад илүү хялбар болж буйг онцлов. Мөн тэрээр Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчиж буй гадаадын иргэдийн дунд эзлэх БНСУ-ын иргэдийн статистик тоон мэдээлэл болон шинээр олгож эхлэх цахим визийн үйлчилгээ, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор илүү олон жуулчин татах боломж, нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өглөө. NIZU3607.jpg Мөн энэ үеэр Үндэсний Хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Дашдэмбэрэл Монгол Улсын өнөөгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, хууль тогтоомжтой холбоотой мэдээлэл өгсөн юм. Тэрээр мэдээлэлдээ, 1990-2020 он хүртэлх сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсад БНСУ-ын хөрөнгө оруулалттай 2545 компани байгуулагдан, нийт 576,4 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийж, бизнесийн үйл ажиллагаа явуулж буй талаар дурьдлаа.

NIZU3664.jpg

NIZU3634.jpg