монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

НЭГ ХҮҮХЭД-НЭГ БАЙГУУЛЛАГА АЯНЫ ХҮРЭЭНД

Admin 2019/08/27 ХОЙД БҮС МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Тус газрын албан хаагчдын хамт олны хурлаар хэлэлцэн хүн тус бүрээс 15000 төгрөг хураан авч “Нэг хүүхэд-Нэг байгууллага” аяны хүрээнд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багт оршин суудаг амьдралын баталгаат түвшинээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй иргэн Мөнхсайханы 2 охин болох Мөнхтуяа, Номин нарт 2019 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан

2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хяналтын улсын байцаагч Б.Ганзориг, мэргэжилтэн Б.Отгон, Р.Батзаяа нар албан хаагчдаас цуглуулсан нийт 360 мянган төгрөгөөр сурагчийн дүрэмт хувцас, гутал, пүүз, хичээлийн цүнх, дотуур хувцас, хавар намрын куртка зэрэг эд зүйлсийг хандивлалаа