монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг энэ сарын 20-ноос вакцинжуулна

Admin 2021/05/04 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсад байнга оршин суугаа гадаадын иргэдийг сайн дурын үндсэн дээр “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Улаанбаатар хотод оршин сууж буй гадаадын иргэд өөрийн оршин суугаа газарт ойр байрлах дархлаажуулалтын цэгт гадаад паспорт болон оршин суух үнэмлэхээ авч очин вакцинд хамрагдах боломжтой. Харин хөдөө, орон нутагт оршин сууж буй гадаадын иргэдийг тавдугаар сарын 20-ноос эхлэн вакцинд хамруулна.

467050.jpg

Гадаадын улс орнууд дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахалтай тэмцэх хүрээнд өөрийн иргэдээ дархлаажуулалтад хамруулахын зэрэгцээ тухайн улсад оршин суугаа гадаадын иргэдийг ялгаварлахгүйгээр адил тэгш нөхцөлөөр дархлаажуулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа. Энэ хүрээнд Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар хамтран гадаадын иргэдийг вакцинд хамруулах ажлыг зохион зохион байгуулж байна.