монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

Шинээр томилогдсон албан хаагчдыг чиглүүлэх сургалтад хамрууллаа

Admin 2021/05/28 Мэдээ, мэдээлэл

Гадаадын иргэн, харьяатын газраас шинээр томилогдсон албан хаагчдын мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, онцлог, чиг үүргийг таниулах чиглүүлэх сургалтыг 2021 оны 5 сарын 17-ны өдрөөс 27-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад төв болон хилийн боомт, орон нутаг дахь нэгжид шинээр томилогдсон 10 орчим албан хаагч хамрагдсан бөгөөд өнөөдөр сургалтад амжилттай хамрагдсан албан хаагчдад Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр сургалтын батламж гардууллаа.

DSC_0034.jpg

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр шинээр томилогдож буй албан хаагчдад томилогдсон газар бүртээ ёс зүйг эрхэмлэж, хууль ёсыг сахин өөрийнгөө хөгжүүлж, ур чадвар, мэдлэг боловсролоо дайчлан ажиллахыг захилаа. Мөн тэрээр “Бид цаашид та бүхний ур чадвар, ажлын үр дүнг үнэлж, дараа дараагийн албан тушаалд томилно. Зөвхөн таны чадвараас шалтгаалж карьерын систем тань явна шүү” гэдгийг тодотгон ажилд нь амжилт хүслээ.

DSC_0027.jpg

DSC_0022.jpg

DSC_0059.jpg

DSC_0066.jpg