монгол улсын засгийн газар

хууль зүй, дотоод хэргийн яам

СУРГАЛТ

Admin 2019/07/01 ДОРНОГОВЬ МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засан Даргын Тамгын газартай хамтран Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс 2019 оны 07 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулсан “Хилээр дамжин тархах шинэ ба сэргэн тархах зоонозын халдварт өвчний үед салбар хоорондын харилцаа холбоог сайжруулах, холбогдох мэргэжилтнүүдийг чадваржуулах” сэдэвт сургалтад тус газрын мэргэжилтэн Б.Батдэлгэр, А.Анужин, Д.Нямсүрэн нар хамрагдлаа. Сургалтаар зоонозын халдварт өвчний ерөнхий шинж, төрөл, тархалт, тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний үед авах арга хэмжээний талаар мэдээлэл авч тусгай бэлдсэн кейс дээр ажиллалаа.